
Монгол Улсын Шадар сайдтай "Гэрэгэ Системс" компанийн төлөөлөл уулзлаа. Уулзалтад "Гэрэгэ Системс" компанийн Н.Энхжаргал, Ц.Эрдэнэбат нар оролцлоо.
Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусээс үүдэн Монгол Улс хилийн чанадад гацсан иргэдээ татан авч байгаа юм. "Гэрэгэ Системс" компанийн зүгээс гацсан иргэдийг цахим системээр хялбаршуулж бүртгэх, жагсаалтыг гаргах программыг танилцууллаа.
Шадар сайдын зүгээс гурван чиглэлд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
1. Нууцлал
2. Аюулгүй ажиллагаа
3. Иргэдэд цахим системийг хүргэх гэсэн байр суурийг илэрхийллээ.
Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба
Монгол Улсын Шадар сайдтай "Гэрэгэ Системс" компанийн төлөөлөл уулзлаа | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.