
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Майкл Стэнли Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Уулзалтын үеэр тус олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар болон “Ковид-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.