
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жалгас Адилбаевтай уулзлаа. Хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарын олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 2008 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад оюутан сургаж, суралцагчдын тоог нэмэгдүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн өнгөрөгч онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Касахстан Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулсныг дурдаад эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй хамтран ажиллах тал дээр талууд санал нэгдэв.
Цаашид шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцлоо.
Эх сурвалж: БШУЯ
Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.