Шууд Chart

Соёлын сайд С.Чулуун амралтын өдрүүдэд музейдэд ажиллалаа

2020-08-17 15:21:44

Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим музейдэд ажиллалаа. Тодруулбал “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм музей”, “Дүрслэх урлагийн музей” болон “Монголын Уран Зургийн Галерей”-д ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаа болон орчин нөхцөлтэй нь танилцлаа.

Тэрээр Соёлын сайд С.Чулуун музейдэд ажиллахдаа “Нийгмийн гэмтсэн сэтгэлгээг засахад соёл, урлагийн нөлөө асар их. Музей, галерей бол хүүхдүүдэд соёл, урлагийн боловсрол олгодог газар байх ёстой. Урлагийг мэдэрдэг, уран зураг ойлгодог, хөгжмийг хайрладаг хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй” хэмээн онцлон хэлсэн юм.

Эх сурвалж: Соёлын яам


Соёлын сайд С.Чулуун амралтын өдрүүдэд музейдэд ажиллалаа  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй