Шууд Chart

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа

2020-08-19 15:10:40

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсонд Элчин сайдын зүгээс баяр хүргэж, Казахстаны Худалдаа, интеграцийн сайд Б.Султановоос ирүүлсэн баярын захидлыг уламжиллаа.

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев дэлхийд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг дурдаад талууд худалдаа, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг олон сэдвээр хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.

Эх сурвалж: ХНХЯ


Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй