Шууд Chart

Мах экспортлох компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлнэ

2020-10-19 17:28:45

Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд мах экспортлогч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулсан “Нэг цэг"-ийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах үүрэг өглөө. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алддаг, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой. Мах экспортлохын тулд аж ахуйн нэгжүүд холбогдох бичиг баримт бүрдүүлэхэд 30 гаруй хоног зарцуулж байна гэсэн мэдээлэл авсан.

“Нэг цэг"-т Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Мах экспортлох компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлнэ  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй