Шууд Chart

Гамшгийн нөхцөл байдлын үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах боломжтой

2020-11-11 11:04:43

Монголын татварын алба, Олон Улсын валютын сан /ОУВС/-тай хамтран  бусад Улсын татварын байгууллагууд гамшгийн үед бэлэн байдлаа хэрхэн хангаж байгаа, үйл ажиллагааг тасралтгүй байдлаар зайнаас явуулах боломжийн талаар  судлан цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-г батлан ажиллаж байна.

 Энэхүү төлөвлөгөөний дагуу Татварын ерөнхий газрын Гамшгийн Удирдлагын Багаас Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлэн байдлыг турших зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд ТЕГ болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс дээр туршилт-дадлага зохион байгууллаа.

Туршилт дадлагын үеэр туршилтад оролцох албан хаагчдад зарлан мэдэгдэх, техникийн бэлэн байдлыг хангах, ажил, үүргийг хувиарлан өгөх, гэрээс ажиллах албан хаагчыг суурин компьютер, холбогдох техник хэрэгслээр хангах, ажиллах зааварчилгааг цахим шуудангаар хүргүүлэх зэрэг ажлуудыг хийлээ. Мөн татварын байцаагчийн ажиллаж буй цэгээс (гэрээс) татварын удирдлагын нэгдсэн системд  нууцлалын шаардлага хангасан сүлжээ ашиглах боломжийг бий болгон туршсан туршилт амжилттай боллоо.  

Татвар албаны үндсэн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс татвар төлөгчийн үйлчилгээг орон зайн хамааралгүй үзүүлэх боломжийг туршин Улаанбаатар хотоос хамгийн алслагдмал Баян-Өлгий аймгийн татвар төлөгчдөд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчид татварын үйлчигээ үзүүлэн ажиллаа.

Туршилтаар цахим татварын систем түр хаагдсан үед татвар төлөгчийг харьяалал харгалзахгүй бүртгэл хийх, цахим шуудангаар ирсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, тайлан хуваарилах, хүлээн авах, тайлангаар  үүссэн ногдлын нэхэмжлэхийг татвар төлөгчид болон орлого хариуцсан нэгжид мэдэгдэх, ногдуулсан татварыг төлүүлэх, татвар төлөчийн болон НӨАТ суутган төлөгчийн тодорхойлолтыг цахим шуудангаар хүргүүлэх, татвар төлөгчийн буцаан олголтын шийдвэрийг хүргүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг зохион байгуулж дадлага хийсэн нь үр дүнтэй болж байна.     

Гамшгийн Удирдлагын Багаас Монголын татварын алба үйлчилгээгээ бүрэн цахим хэлбэрээр явагдах боломжийг бүрдүүлсэнтэй холбоотойгоор  Гамшгийн онцгой нөхцөл байдлын үед харьцангуй хүндрэл багатайгаар үйл ажиллгагаагаа хэвийн явуулах боломжтой байна гэж дүгнэлээ.

Эх сурвалж: ҮТЕГ


Гамшгийн нөхцөл байдлын үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах боломжтой  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй