Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2020-12-03 15:59:53

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 12 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн   
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй