Индонезийн хамгийн идэвхтэйд тооцогддог Мерапи галт уул өчигдрөөс идэвхжиж эхэлсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар галт уулын халуун хайлмаг нь оройгоосоо доош 1500 метр орчим урсчээ. Галт уулын тогооноос халуун хий цацагдаж эхэлжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус ул эрх баригчид тус галт уулын бүс нутгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн юм. Одоогоор аюулгүйн түвшин 2 байгаа ч галт уулын тогооноос 5 км-ийн радиусын ойр очихгүй байхыг анхаарууллаа. Төв Ява болон Жокьякарт мужийн эрх баригчид галт уулын нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаагаа мэдэгдэж байна.
Мерапи галт уул нь2968 метрийн өндөртэй. Тус галт уулын 2016 оны дэлбэрэлтээс болж 347 хүн амь насаа алдаж 60 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрч байсан юм. Индонез улс нь нийт 18 мянган арлуудаас бүрддэг бөгөөд Номхон далайн галт уулын тойрогт багтдаг. Тус улсад нийт 500 гаруй галт уул байдгаас 127 нь идэвхтэй галт уул юм байна.



| Индонезийн Мерапи галт уул идэвхжиж эхэлжээ | ||
| Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.