Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Байден эдийн засагт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг дэмжихийг уриаллаа

2021-02-27 12:26:21

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден эдийн засагт дэмжлэг үзүүлэх 1,9 их наяд  ам.долларын төлөвлөгөөг нь  шуурхай дэмжин батлахгүй бол олон сая Америкчууд  хохирохыг  анхаарууллаа. Тэрбээр пүрэв гарагт мужуудын захирагчидтай цахим  бага хурал хийх  үеэрээ  энэ төлөвлөгөөг дэмжихийг, мужуудын захирагч  нарт  хандаж   нэг  зорилготой  байхыг уриалсан байна.

Мөн Уолл стрит болон  хилийн чанадын эдийн  засагчид   хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө хуваарилж дэмжлэг үзүүлэхгүй бол бүгд найрамдах нам, ардчилсан намын гэлтгүй   бүх мужид   Америкийн олон сая иргэн хохирохыг   анхааруулж  байгааг сануулсан байна. Ерөнхийлөгч Байдений энэ үеэр мэдэгдсэнээр АНУ-д коронавирусний  цар  тахлаас болж  тус улсад  нийт  400  гаруй мянган  аж ахуйн  нэгж үүд хаалгаа бариад  байгаа юм. 

Харин Мүүдис агентлагийн тооцоолж  байгаагаар Ерөнхийлөгч Байдений эдийн засгийг  дэмжих хөтөлбөрийн үр дүнд АНУ даяар нийт 7 сая ажлын байрыг энэ онд бий болгох  боломж бүрдэхээр  байгааг тэрбээр онцолсон. Тиймээс өнөөдөр Америкчуудад туслах  цорын  ганц  арга зам бол энэ төлөвлөгөөг  шуурхай  батлах  явдал гэдгийг Цагаан ордны  тэргүүн  баталж  байлаа.

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын төсвийн хороо  өнгөрсөн даваа гарагт  цар  тахлын үед  үндэсний  эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх  арга хэмжээний тухай хуулийн төслийг баталсан. Гэхдээ төсвийн хороо санал хураалтын үед намын харьяаллаараа хуваагдсан  байлаа. 

Тодруулбал, тус хорооны ардчилсан намаас сонгогдсон  19 хууль тогтоогч  тус төлөвлөгөөг  дэмжсэн бол  бүгд найрамдах намаас сонгогдсон 15 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн юм. Ерөнхийлөгч Байдений  санал болгосон эдийн засагт дэмжлэг үзүүлэх  1,9  их наяд  ам.долларын төлөвлөгөөнд тусгаснаар 400  сая  ам.долларыг цар  тахалтай  тэмцэхэд  шууд хуваарилах аж.  Мөн  1  их наяд  ам.долларыг  иргэдэд  дэмжлэг  хэлбэрээр хуваарилах, үлдсэнийг нь эдийн засгийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөсөн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Байден эдийн засагт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг дэмжихийг уриаллаа  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй