Ан амьтныг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах барихдаа байгалийн нөөц ашигласны төлбөр төлж зөвшөөрөл, эрхийн бичиг авна.
Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.1-д заасны дагуу БОАЖЯамнаас тогтоосныг Засгийн газар баталж, аймаг, нийслэлийн ИТХ сум дүүрэг тус бүр тогтоосны дараа сум дүүргийн Засаг дарга хуульд заасан болзол хангасан иргэн, байгууллагад ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгоно.
Иргэдийн дунд зарим элбэг гэх амьтныг зөвшөөрөл авалгүйгээр хэзээ ч агнаж болно гэх түгээмэл ойлголт байдаг.
Иймээс ан амьтны мах арьс, түүхий эдийг нь хэрэглэх, худалдах, ашиг олох зорилгоор хяналтгүй агнасны улмаас элбэг гэгдэж байсан тарвага, саарал чоно, шар үнэг, хярс зэрэг амьтан ховордож буй, устаж болзошгүй гэх ангилалд ороод байна.
Монгол Улсын Засгийн газар ан амьтныг экологи эдийн засгийн үнэлгээг амьтан тус бүрээр тогтоосон бөгөөд хууль бусаар агнасан, мах арьс түүхий эдийг нь худалдсан тохиолдолд үнэлгээг 2 дахин нугалж төлүүлж шийтгэл оногдуулдаг.
Мөн ховор болон нэн ховор ан амьтныг, тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ан агнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
| Зэрлэг ан амьтан агнах, барих зөвшөөрөл гэж юу вэ | ||
| Үзсэн: 2143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.