Шууд Chart

Ши Жиньпин: БНХАУ дэлхийн улс орнуудтай харилцахдаа ил тод, нээлттэй бодлого баримтална

2021-04-21 10:40:47

БНХАУ-ын эрх баригчид дэлхийн улс орнуудтай харилцахдаа ил тод, нээлттэй бодлого баримтлахын зэрэгцээ коронавирусний эсрэг тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэх болно. Энэ тухай Хятадын удирдагч Ши Жиньпин Боагийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ онцлон мэдэгдээд байна.

Мөн тэрбээр БНХАУ олон талт хамтын ажиллагааны зарчим, Дэлхийн худалдааны байгууллагын статусыг бэхжүүлэхийн төлөө дэмжин ажиллахыг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн Хятадын удирдагч олон улсад шинэ сорил бэрхшээлүүд нэгдсэн хүчин чармайлтыг шаардаж байгаа энэ үед тодорхой улс орнуудын нэг талт бодлого үр ашиггүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Өнөөдөр тоон эдийн засаг, биотехнологи зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, таатай боломжуудыг ашиглах шаардлагатай байгааг онцоллоо.

Үүний зэрэгцээ Ши Жиньпин Хятад улс шинэ төрлийн коронавирусний эсрэг вакциныг хөгжүүлж, үйлдвэрлэх чиглэлээр бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Тэрбээр бүгд нэг завин дээр байгааг онцолж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулсан юм. Боагийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохиогдож байна.

Хоёр мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа энэ чуулга уулзалтын үеэр глобалчлал, цар тахлын үеийн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагын шинэтгэл, ядуурлыг бууруулах чиглэлээрх олон улсын хүчин чармайлт гэсэн сэдвүүдийг онцлон хэлэлцэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин: БНХАУ дэлхийн улс орнуудтай харилцахдаа ил тод, нээлттэй бодлого баримтална   
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй