Шууд Chart

Япон вакцин тэгш хувиарлах асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

2021-05-13 12:27:53

Япон улс коронавирусний вакциныг дэлхий даяар хэрхэн тэгш хуваарилах тухай хэлэлцэхээр олон улсын цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус улсын засгийн газар хөгжиж байгаа орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ГАВИ холбоотой хамтран ирэх 6 дугаар сарын 2-нд цахим уулзалт хийхээр товложээ.

Цахим уулзалтад Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ оролцох аж. Япон нь Ковид 19 цар тахлын хүнд цаг үед вакциныг тэгш хуваарилах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна гэж үзэж байгаа аж. Иймд тус улс цахим уулзалт хийснээр хөгжиж байгаа улс орнуудад аюулгүй, түргэн шуурхай вакцины нийлүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна.

Үүний зэрэгцээ Япон улс коронавирусний вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой Ковакс хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж байгаа бөгөөд одоогоор Япон улс  тус хөтөлбөрт 200 сая америк долларын хандив өгөөд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон вакцин тэгш хувиарлах асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй