Шууд Chart

БНХАУ Долоогийн бүлгийг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцлоо гэж буруутгалаа

2021-06-15 11:31:57

БНХАУ Тайвань болон Хятадын бусад асуудлыг тусгасан Долоогийн бүлгийн хамтарсан мэдэгдлийг эрс няцааж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж Долоогийн бүлгийг зэмлэн буруутгажээ. Мөн Хятадыг гүтгэхгүй байхыг Долоогийн бүлэгт уриалж байгааг тус улсын төрийн мэдлийн Синьхуа агентлаг уламжилсан байна.

Тодруулбал, Долоогийн бүлэг хамтарсан мэдэгдэлдээ дүрэм журамд суурилсан олон улсын систем, олон улсын хуулийн нэрийг барьж Шиньжан, Хонгконг, Тайвань, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис зэрэг Хятадын дотоодын асуудлыг тусгахаа мартсангүй.

Мөн хамтарсан мэдэгдэлд цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ Хятад улстай хамтран ажиллахаа амласан хэдий ч эдгээр асуудлыг тусгасан байна гэж Синьхуа агентлаг шүүмжлэлт өнцгөөс мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын зүгээс Хятадын улсын эсрэг нэгдсэн байр сууриар тэмцэхийг уриалж байсан ч хамтарсан мэдэгдэлд уг асуултыг бүрэн дүүрэн тусгаагүй байна гэж шинжээчид үзэж байна.

Энэ нь Европын орнууд Хятад улсад Америкийн адил хатуу хандах сонирхол байхгүйг илтгэлээ гэж улс төрийн ажиглагчид онцолжээ. Тухайлбал Францын ерөнхийлөгч Макрон Долоогийн бүлэг бол Хятад улстай дайсагнах зорилготой бүлэг биш. Энэ бол дэлхийн нийтийн тулгамдсан асуудлууд дээр Хятад улстай хамтран ажиллах ардчилсан орнуудын бүлэг юм гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Долоогийн бүлгийг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцлоо гэж буруутгалаа   
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй