Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2021-06-24 12:36:38

Дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

 

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн төлөв байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан баялаг бүтээх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд энэхүү салбар зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны А-94 дүгээр тушаалаар тус зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд нийт 22 гишүүнтэй, эрдмийн зэрэг цолтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх эрдэмтдийн төлөөллөөс бүрддэг.

Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн 21 бүтээлээс шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлж нийт 3 багийн бүтээлийг шалгарууллаа.

 
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо   
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй