Шууд Chart

Турк улсад ой хээрийн түймрээс үүдэн 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

2021-08-04 17:01:03

Турк улсын нийт 33 мужид их, бага хэмжээний ой хээрийн түймэр  ноцож байгаа мэдээллийг өмнө нь хүргэсэн. Тэр дундаа Мугла болон Анталья мужууд ой хээрийн түймрийн томоохон голомт болоод байгаа юм. Гал түймэрт амь эрсэдсэн хүний тоо 8 болоод  байна. Мөн  10 мянга гаруй хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Турк улсын төдийгүй олон улсын гал сөнөөгчдийн баг 6 дахь өдрөө гал түймэртэй тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд 120 гаруй гал түймрийн голомтыг цурамд оруулсан ч  олон газар түймэр ноцсон хэвээр байна. Орон нутгийн иргэд гал түймэртэй тэмцэхэд засгийн газар хангалттай дэмжлэг, туслалцааг үзүүлэхгүй байна гэж шүүмжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар  Испани, Украин, ОХУ, Иран тэргүүтэй 10 орчим улсын гал сөнөөгч нисэх онгоцнууд Турк дэх түймэрт тэмцэх ажиллагаанд оролцож байна.

Тодруулбал, Турк дахь гал түймрийг унтраахад 16 нисэх онгоц, 51 нисдэг тэрэг бүхий 5000 гаруй хүний оролцож байгаа аж. Тус улсын дотоод хэргийн сайд гал түймрийн үүслийн шалтгааныг тогтоох шалгалтыг эхлүүлээд байгаагаа бөгөөд  хүний болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байх  боломжтой гэж үзэж  байна.

Гэхдээ шинжээчид хэт халалт, аянга цахилгаан  зэрэг байгалийн үзэгдэл олон газарт түймэр үүсэх гол шалтгаан болсон байж болзошгүйг ч үгүйсгээгүй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улсад ой хээрийн түймрээс үүдэн 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна   
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй