Шууд Chart

Хүүхдэдээ сургууль-гэр маршрутыг чандлан мөрдөх талаар сайтар хэлж ойлгуулаарай

2021-08-30 12:25:35

2021-2022 оны хичээлийн жилд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ дараах зөвлөмжүүдийг хэвшүүлээрэй. Үүнд:

1. Хүүхэд бүр амны хаалт тогтмол зүүх /цэвэр байх, 2 цаг тутамд солих/

2. Нойтон салфетка /авч явахад хөнгөн, жижиг/

3. Гар ариутгагч /жижгэвтэр савлагаатай/

4. Та хүүхдээ хичээлдээ явахаас өмнө цай, хоол заавал идүүлсэн байх

5. Хүүхдүүд гэрээсээ хүнсний зүйл аль болохоор авчрахгүй байх

6. Өөрийн хэрэглэж буй бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас, эд зүйлсийг бусдад дамжуулахгүй байх

7. Зөвхөн өөрийн аяга, таваг, ус, ундааны савыг хэрэглэх

8. Хичээл дээр суудал солихгүй байх /зөвхөн өөрийнхөө суудалд суух/

9. Бие тавгүйрхсэн тохиолдолд цаг алдалгүй сургуулийн эмчдээ үзүүлэх

10. Сургууль-Гэр маршрутыг чандлан мөрдөх талаар сайтар хэлж ойлгуулаарай. 


Хүүхдэдээ сургууль-гэр маршрутыг чандлан мөрдөх талаар сайтар хэлж ойлгуулаарай  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй