Шууд Chart

АНУ: Их Британи болон Австрали улстай аюулгүй байдлын шинэ түншлэл байгуулав

2021-09-17 09:31:22

АНУ, Их Британи болон Австрали улс Энэтхэг-Номхон далайн бүсэд анхаарлаа хандуулан аюулгүй байдлын шинэ түншлэл байгуулснаа мэдэгдээд байна. Энэ алхам нь дээрх улсууд цэргийн болон гадаад бодлогын хүрээд мэдээллээ харилцан солилцоход ач холбогдолтой хэмээн Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалтан хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.

Америк, Их Британи, Австрали улсууд БНХАУ-тай тэмцэхийн тулд аюулгүй байдлын шинэ түншлэл байгуулснаар цахим орчинд хамтран ажиллах шинэ гарцыг бий болгож байгаа юм. Учир нь Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүсэд хүчирхэг гүрэн болж, тэр бүү хэл цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа явдалд дээрх гурван улс санаа зовниж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, бусад технологийн хүрээнд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа юм. Австрали, Умард Ирландын нэгдсэн хаант улс болон АНУ гурван улсын хамтарсан энэхүү санаачилга “AUUKUS” хэмээх нэршлийг аваад байна. Их британи болон Австрали улс нь АНУ-ын хувьд эртний харилцаатай холбоотон хэмээн онцолж байгаа.

Америк улс шинэ түншлэл байгуулж байгаа нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой байдлыг хадгалах мөн гурван талын ашиг сонирхлыг хамгаалах зорилготойгоор стратегийн хүрээнд илүү хүчтэй түншлэл тогтоох санааг агуулсан гэх байр суурийг Америкийн талаас мэдээлжээ. Өөр нэгэн анхаарал татсан үйл явдал бол энэ түншлэлийг байгуулсны дараагаар Австрали улс цөмийн шумбагч онгоцтой болохоор болжээ.

Тодруулбал, АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад шилжүүлэн өгөхөөр болсноо зарлаад байгаа юм.  Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хэлэхдээ, тус улс дор хаяж найман ширхэг цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой болохоо мэдэгджээ. Үүнд 90 тэрбум австрали доллар буюу ойролцоогоор 65,9 тэрбум ам.долларын санхүүжилт орох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Их Британи болон Австрали улстай аюулгүй байдлын шинэ түншлэл байгуулав  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй