
Өнөөдөр тохиож буй Эх орончдын өдрөөр “Ардын хувьсгалын анхны долоо” нэртэй ном хэвлэгдэн гарч, нээлтээ хийлээ. Тус номны хувьд цогц байдлаар анх удаа долоон эмхэтгэл, нэг сэдэвт бүтээл хэлбэрээр гарч байгаагаараа онцлог аж.
Тухайн номны зохиогчид болон судлаачид номыг бүтээхдээ түлхүү урд хожид олон нийтийн хүртээл болж байгаагүй архивын материалуудыг оруулж өгсөн бөгөөд анх хувьсгалыг эхлүүлсэн долоон хүн байсан гэдэг утгаараа “Ардын хувьсгалын анхны долоо” хэмээн нэрлэжээ.
Мөн Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын талаарх судлагдсан байдал болон тухайн үед нийгэм, улс төр гээд бүхий л салбарт ямар үүрэг гүйцэтгэж байсныг уг номонд түлхүү өгүүлэх юм.
“Ардын хувьсгалын анхны долоо” номын нээлт боллоо | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.