Шууд Chart

МҮОНР-д шаардлагатай удирдлагын сервер нийлүүлэх үнийн саналаа ирүүлнэ үү

2022-03-02 10:49:14

Сонгон шалгаруулалтын нэр: “Монголын Үндэсний Олон нийтийн Радиод шаардлагатай хоёр ширхэг удирдлагын сервер” худалдан авах.

Сонгон шалгаруулалтын дугаар: №2022 А/20 “Монголын Үндэсний Олон нийтийн Радиод шаардлагатай хоёр ширхэг удирдлагын сервер” нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.

Үүнд:

1. Компани аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/

2. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага.

3. Санхүүгийн чадамжтайг  нотолж  2019-2021 оны санхүүгийн тайлангаа ирүүлэх.

4. Үнийн санал  /НӨАТ болон, бусад бүх татвар шимтгэл багтсан дүн/

5. Нийлүүлэх барааг албан ёсоор нийлүүлэх эрхтэй /reseller эсвэл distributor/ байх. Албан ёсны батламжийг ирүүлэх ба цахимаар шалгах боломжтой байх.

“Монголын Үндэсний Олон нийтийн Радиод шаардлагатай хоёр ширхэг удирдлагын сервер техникийн тодорхойлолтыг  утсаар холбогдож цахим хаягаар авна уу.

Материал ирүүлэх сүүлийн  хугацаа: 2022 оны 03-р сарын 09-ны 17 цаг 00 минут

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр.

Холбоо барих утас:  70117004, дотуур утас- 2170

2022 оны 03 сарын 01

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНР-д шаардлагатай удирдлагын сервер нийлүүлэх үнийн саналаа ирүүлнэ үү  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй