Шууд Chart

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ

2022-04-22 17:22:28

Эрүүл мэндийн яамны удирдлагууд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон холбогдох эмч, мэргэжилтнүүдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр нээн, Эрүүл мэндийн яамнаас 2023 онд хэрэгжүүлэх бодлогын талаарх товч танилцуулга хийв.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг нар мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр эрт илрүүлгийн зохион байгуулалт, гүйцэтгэлийн санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, цалингийн доод жишиг хэмжээ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн тогтвор суурьшил, төгсөлтийн дараах сургалтад эмч, мэргэжилтэнг хамруулах, эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцлоо.

Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажилд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг манлайлж оролцохыг уриаллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй