Шууд Chart

Сүхбаатарын одон хүртсэн Ө.Хашхүүд хүндэтгэл үзүүллээ

2022-04-23 08:48:44

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар зарлигаар Сүхбаатарын одон хүртсэн Ө.Хашхүүг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  

Ө.Хашхүү нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гэмтэл согог судлалын тархи нуруу нугасны мэс заслын мэргэжлээр 53 жил тасралтгүй ажилласан ахмад эмч юм. Тэрээр тархи нуруу нугасны гэмтэлтэй олон хүнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэс заслын практик аргыг өөрийн оронд нэвтрүүлэн нутагшуулж, шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, гэмтэл согогийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

                           

Монгол Улсын Хүний Гавьяат эмч, зөвлөх зэргийн мэс засалч, профессор Ө.Хашхүүг Эрүүл мэндийн салбарын түүхэнд тэмдэглэн, Яамны хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж, гэрчилгээг гардуулан өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сүхбаатарын одон хүртсэн Ө.Хашхүүд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй