Шууд Chart

БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно

2022-04-26 13:05:50

Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний чиглэлээ дүгнэн ярилцах вебинарыг 2022 оны 4 сарын 27 өдрийн 09:00 цагт зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрийн эхэнд БНСУ, Монгол 2 улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээн дээр  хийсэн  үнэлгээний үр дүнг танилцуулна.  Мөн  тус 2 улсын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцсэн бодлогын бичиг баримтууд, хөл хорио, хавьтлын хяналт, вакцинжуулалтын талаар харилцан мэдээллээ солилцох юм. Олон нийт Монгол хэлний орчуулгатайгаар  YouTube сувгаар үзэх боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй