Шууд Chart

Хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний хэрэгцээ, цаашдын чиглэл хамтарсан уулзалт боллоо

2022-05-06 17:06:32

Монгол Улсад жилд 0-19 насны хүүхдийн 100-130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож байна. 
Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд цочмог цусны хорт хавдар, тархи мэдрэлийн эсийн хавдар зонхилон тохиолдож байна. Монгол Улсад хүүхдийн хорт хавдрын болон хавдрын бус эмгэгийн улмаас жил бүр 5-10 хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай төдийгүй хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ гадаад улсад хийгдэх өвчний жагсаалтад байна. 
Иймд ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Монгол Улсад хүүхдэд чөмөг шилжүүлэн сулгах эмчилгээг нутагшуулах боломж, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох уулзалтыг 2022 оны тавдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтаар ЭМЯ, УНТЭ, ЭХЭМҮТ хамтран хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хүний нөөцийг үе шаттайгаар дотоод болон гадаадад сурган бэлтгэх, эмчилгээ, оношилгооны бэлэн байдлыг хангах, сайжруулах чиглэлээр хамтарсан төлөвлөгөөг боловсруулан ээлжит хурлыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв. 
  
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний хэрэгцээ, цаашдын чиглэл хамтарсан уулзалт боллоо   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй