Шууд Chart

“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөг боллоо

2022-05-19 15:10:13

“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг Монгол Улсад 2012 оноос тэмдэглэж эхэлсэн. Өдгөө 11 дэх жилдээ “Өрхийн эмч-Үргэлж тантай хамт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг угтан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж оролцсон байна.

2022 оны тавдугаар сарын 19-нд “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд зохион байгуулагдсан ба арга хэмжээнд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд,МӨАУМХ-ны ерөнхийлөгч С.Ламбаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа болон холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцлоо.

Өдөрлөгийг Бодлого төлөвлөлтийн дарга Б.Буянтогтох нээж хэлсэн үгэндээ “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэсэн ба Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг нь эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж  эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд нь суурилсан санхүүжилтийг нэвтрүүлсэн ба анхан шатны нэг иргэнээр тооцсон суурь тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн ба цаашид ч санхүүжилтийг нэмэгдүүлэх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеээр иргэдэд зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг Мобайл технологи ашиглан хийж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийн, дасгал хөдөлгөөний иргэдэд зааж сургалаа. Үүнд давхардсан тоогоор 700 гаруй иргэн хамрагдлаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөг боллоо  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй