Шууд Chart

"Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт болж байна

2022-05-19 16:56:53

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэхэд техник болон санхүүгийн дэмжлэг тусламжийг үзүүлсээр ирсэн.

НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн шуурхай үнэлгээг 2022 оны 1-5 дугаар сард амжилттай зохион байгууллаа.

Энэхүү Шуурхай үнэлгээнд нийт 7 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн анхан болон лавлагаа шатны нийт 25 эрүүл мэндийн байгууллагыг хамрагдсан ба уг үнэлгээний гол зорилго нь дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлыг тодорхойлон цаашид сайжруулах зөвлөмжийг боловсруулах юм.

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг зөв зохистой зохион байгуулахад эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг ур чадвар ихээхэн нөлөөтэй байдаг ба уг үнэлгээгээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтын хэрэгцээ их байгааг мөн тэдэнд зориулсан гарын авлага МСС-ны материал дутмаг байгааг тодорхойлсон байна.

Иймд НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд энэхүү 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулан мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас аюултай хог хаягдлын менежментийн талаарх гарын авлага материалыг (3 төрлийн зурагт хуудас, 1 гарын авлага) боловсруулан хэвлэж Улаанбаатар хот болон 21 аймгийн эрүүл мэндийн ажилтнуудын хэрэгцээнд тарааж өгөв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт болж байна  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй