Шууд Chart

Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажиллаж байна

2022-05-21 09:52:04

Эрүүл мэндийн сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдийн захирлуудад өгсөн үүрэг чиглэлийн дагуу Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, дэвшилтэт технологийн үр дүнтэй ашиглалтыг тасралтгүй сайжруулах чиглэлээр газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийн, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор энэ удаа Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгүүд хамтран үндэсний хэмжээний мэргэшлийн баг бүрдүүлэн тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

 
Энэ удаа дээрх судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн БОЭТ-д зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх, эмэнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчний үеийн бөөрний мэдрэлжүүлэлтийн судсан дотуурх оношилгоо, захын судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежмент болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.

 
2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр Зүрхний цочмог шигдээсээр хүргэгдэж ирсэн 59 настай үйлчлүүлэгчид яаралтай цусны урсгал нээж тэлэгч тавих эмчилгээг хийж, тархины судсан дотуурх оношилгоог 5 эмчлүүлэгчид хийгээд байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежментийн сургалтуудыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан Судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Өвөрхангай аймгийн БОЭТ-д ажиллаж байна  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй