Шууд Chart

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүүхдийн төв сувилал”-д ажиллав

2022-06-17 13:32:25

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Хүүхдийн төв сувилалд ажиллалаа. Тус сувилал нь анх 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр байгуулагдаж байсан ба өдгөө Хүүхдийн төв сувилал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
 
Тус сувилал нь 122 эмч эмнэлгийн ажилтантай, хэвтэн эмчлүүлэх нийт 90 ортой, 1260-1380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.
 
 
 
 
 
Мөн 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгааны лавлагааны төв гэдгээрээ онцлогтой.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр тус сувиллын удирдлага, эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсов. Мөн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцоллоо.
 

 

 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүүхдийн төв сувилал”-д ажиллав  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй