Шууд Chart

Алба хаагчид 5-15м гүнд шумбалт хийж, туршлага дадлагаа нэмэгдүүлэв

2022-08-08 12:13:23

Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа.

Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15м гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүлсэн юм. Мөн алба хаагчдын дунд усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид 5-15м гүнд шумбалт хийж, туршлага дадлагаа нэмэгдүүлэв  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй