Шууд Chart

"Амгалан" амаржих газрын эмч нарын баг Төв аймгийн Эрдэнэ суманд урьдчилан сэргийлэх үзлэг хийв

2022-09-26 17:25:37

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 “Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл нас баралтын эрсдэлт хүчин зүйлс буурсан байна”; "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх" гэсэн заалтуудыг үндэслэн 2022 оны 05 сарын 01-нээс эхлэн улс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн дагуу Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн Захирал Ц.Батболд , Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулсаны хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус суманд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан. Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн эмнэлгийн эмч нарын баг нь 314 хүнд зөвлөгөө өгч,үзлэг оношилгоог хийлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Амгалан" амаржих газрын эмч нарын баг Төв аймгийн Эрдэнэ суманд урьдчилан сэргийлэх үзлэг хийв  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй