Шууд Chart

“Үндэсний сургагч багш нар“-ыг бэлтгэх сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна

2022-10-05 13:41:01

Монголын мэс засалч эмч нарын холбоо нь ДЭМБ, ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-тэй хамтран “Аюулгүй, хямд өртөгтэй мэс засал"-ын тусламж үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд "Үндэсний сургагч багш"-ийн сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна.

Уг сургалтад УНТЭ, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, ХӨСҮТ, УГТЭ-ийн Халдварын сэргийлэлт хяналтын албаны мэргэжилтнүүд, мэс заслын эмч, сувилагч, ариутгал халдваргүйжүүлэгч зэрэг нийт 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.

"Үндэсний сургагч багш"-ийн сургалтыг ДЭМБ-ын зөвлөх, ариутгалын мэргэжилтэн Жон Муррей, Марианне Коффи нар удирдан, хоёр өдрийн турш онол болон дадлагын хэлбэрээр амжилттай явуулж байна.Түүнчлэн бэлтгэгдсэн сургагч багш нар хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн орон нутгаар сургалт зохион байгуулах юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Үндэсний сургагч багш нар“-ыг бэлтгэх сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй