Шууд Chart

Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа

2022-12-02 13:48:33

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээ болон бусад ажлын явцтай танилцан, үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Энэ үеэр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд багийн эмчийн оролцоо” аймгийн зөвлөгөөнд оролцож, Жаргалант, Рашаант өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээний явцтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.

Манхан сумын эрүүл мэндийн төв харъяаллын 0-17 насны 1400 орчим хүүхэдтэй, үүнээс 420 орчим хүүхдийг үзлэгт хамруулсан бол Зэрэг сумын эрүүл мэндийн төв харъяаллын 0-17 насны 1300 орчим хүүхэдтэй, үүнээс 400 орчим хүүхдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулаад байна.

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Малчдын зөвлөгөөний үеэр 160 орчим малчдыг эрт илрүүлэг үзлэгт хамруулжээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын хурлын танхимд эрт илрүүлэг үзлэгийн улсын хэмжээний явц болон Өвөрхангай аймгийн туршлагыг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, Бигэр, Баян-Уул, Шарга сумдад дэмжлэгт хяналт хийх, ажил эрчимжүүлэх 14 хоногийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зөвлөмж өгөв.

Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын эрүүл мэндийн төв нь отор, нүүдлээр явж буй малчин иргэдийг эрт илрүүлэгт хамруулах зорилгоор тойрон үзлэг хийх төлөвлөгөөг гаргажээ.

Энэ үеэр Ховд аймгийн 42 багийн бага эмчид мотоцикл гардууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй