Шууд Chart

"Pearson" англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2023-01-13 11:39:50

Англи хэлийг "боломж олгох" хэл гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 улс англи хэлийг албан ёсны хэлээ гэж зарлаад байна. Заавал судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж зарласан үүнээс ч олон орон байна. Шинжлэх ухааны салбарын нийт мэдээллийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг гэсэн судалгаа байдаг бол дэлхийн вэб сайтуудын 55 хувь нь англи хэлээр та бидэнд хүрдэг.

Хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй "Pearson" байгууллагатай бид хамтран ажиллах гэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс 2 дугаар улирлын хичээл эхэлмэгц судалж эхлэх гэж байна.

2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст энэ хөтөлбөрийг туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлнэ. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдана. Хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

PEARSON нь интернэт суурьтай хэрэгжинэ. BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улсын англи хэлний боловсролын түвшин дэлхийн жижигт илүү ойртох юм. Монгол улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт талууд энэ 7 хоногийн эхэнд гарын үсэг зурсан гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


"Pearson" англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй