
Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийнхээ хүрээнд ТОСК ТӨҮГ-ын зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 12 хүнийг гэрчээр дуудан оролцуулахаар боллоо. Дараах нэр бүхий иргэн, албан тушаалтныг гэрчээр дуудлаа.
Эдгээрт:
- “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Ж.Хичээнгүй, Л.Батжаргал,
- “Бэрэн” группын гүйцэтгэх захирал Мөнхтөр,
- “ЖиДи” ХХК-ийн захирал У.Анхбаатар,
-“Шинэ мянганы констракшн” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбилэг, Д.Энхтөр,
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай,
- Хөгжлийн банкны захирал асан Ж.Мөнхбат,
- БХБЯ-ны Төрийн нарий бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн,
- Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ыагтаж байна. “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн асуудлыг өнөөдрийн сонсголын хамгийн сүүлд хэлэлцэнэ гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Сонсголд ТОСК ТӨҮГ-ын зээлтэй холбоотой асуудлаар 12 хүнийг нэмж гэрчээр дуудлаа | ||
Үзсэн: 399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.