Шууд Chart

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

2023-01-24 15:51:07

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхийн эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Тус гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой билээ.

2019 онд энэхүү гэрээг анх УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулж 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.

Энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.

Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хамтран ажиллах гэрээ байгууллаа   
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй