Шууд Chart

Эмнэл зүйн чиглүүлэгч багшийн сургалт боллоо

2023-01-31 16:51:00

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлж, 2021-2025 онд 2 дугаар үе шат болох “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг үргэлжлүүлэн, сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оноос эхлэн зохион байгуулж Монгол Улсад амжилттай нутагшуулан нийт 56 удаагийн сургалтаар 1359 эмч, сувилагч, эх баригчийг эмнэл зүйн сургалт удирдах сургагч багшаар сургаж, үүнээс 83 эмч, 56 сувилагч, эх баригч чиглүүлэгч багшаар бэлтгэгдэн эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг удирдан чиглүүлж байна.

Төслийн хүрээнд тус төвд Япон улсын Жайка олон улсын байгууллагын богино хугацааны зөвлөх мэргэжилтэн Тояама их сургуулийн профессор MD, PhD Такамүра Акитэрү, Жичи анагаах ухааны их сургуулийн Анагаах ухааны боловсролын төвийн профессор, MD, PhD Мацүяама Ясуши нар ажиллаж, энэхүү сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсад нэвтэрч буй шинэ аргачлалтай уялдуулан шинэчлэх зорилгоор чиглүүлэгч багш нарын чадавхжуулах сургалтыг 2023 оны нэгдүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад чиглүүлэгч багш нарын төлөөлөл 18 эмч, сувилагч, эх баригч оролцож, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Competencies, EPAs /Entrustable Professional Activities/ чадамж, үр дүнгийн шинэ аргачлалыг сургалтын зорилго, стратеги, үнэлгээний хичээлийн сэдэвтэй хэрхэн уялдуулан тусгах талаар суралцаж, нэгдсэн ойлголттой боллоо.

Ийнхүү эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр нь хоёр дахь удаа шинэчлэгдэж байгаа бөгөөд цаашид чиглүүлэгч багш нарыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу чадавхижуулах сургалтад хамруулан, “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах болно.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмнэл зүйн чиглүүлэгч багшийн сургалт боллоо   
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй