Шууд Chart

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалт боллоо

2023-02-03 12:58:06

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.  

Тус дүүргийн 25 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч зэрэг нийт 102 ажилтан сургалтад хамрагдсан бөгөөд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх  мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг нар нээж үг хэллээ.
 


Энэ удаагийн сургалтаар: 
  • НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгэ “Осол гэмтлийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар”,  
  • ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
  • ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
  • НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалт боллоо   
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй