Шууд Chart

Инженер Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж, хоёр давхар барилга барьжээ

2023-02-16 12:55:41

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Ц.Батгэрэл ШУТИС-ийг металлургийн инженер мэргэжлээр төгсөж, БНХАУ-д үргэлжлүүлэн сурч, мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр өдгөө  зах, худалдааны төв, байрны болон бараат хогийн цэг зэргээс хаягдал хөөс цуглуулан боловсруулж будаг, барилгын материал гаргах жижиг үйлдвэрлэл хувиараа эрхэлж байна. 

Инженер Ц.Батгэрэл сүүлийн гурван жил судалгаа хийж, хог хаягдал цуглуулан, буталсан хөөсөө цементтэй хольж 300-500 маркийн бетонон дүүргэлтийн материалыг гарган авч хоёр давхар үйлчилгээний зориулалттай барилга барьсан байна. Мөн хөөс бутлагч жижиг машин өөрөө зохион бүтээжээ.

Ийн

Бараат хогийн цэгт хаягдаж байгаа хогны бараг 90 гаруй хувь нь цаас байдаг. Тиймээс Ц.Батгэрэл инженер цаасыг дахин боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулах зорилго өвөртлөн дараагийн бизнес санаагаа боловсруулж, судалгаа хийж байгаа аж. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай уулзан өөрийн үйл ажиллагаа танилцуулан, гарц шийдлийг хамтдаа ярилцахаар “Хоггүй Дархан” форумд оролцож байна.


Инженер Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж, хоёр давхар барилга барьжээ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Төмөрхуяг [127.0.0.xxx] 2023-09-28 17:59
Хөөсөн хавтан захиалья. 99223754

Бидэнтэй нэгдээрэй