Шууд Chart

Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён А.Рийкентэй БОАЖ-ын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов

2023-03-27 14:33:00

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Андреас Рийкенийг хүлээн авч уулзлаа.
 
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Австрийн Засгийн газартай хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.
 
Австри Улсын эдийн засгийн голлох салбарын нэг нь аялал жуулчлал юм. Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Австрийн төрийн болон хувийн холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллахаар тогтов.
 
Австри Улсын иргэд Монголд аялах хүсэлтэй байдаг. Австри Улс нь визний шаардлагаас чөлөөлсөн орны нэг болсон нь Австрийн жуулчид ирэхэд таатай нөхцөл бүрдүүлснийг Элчин сайд онцоллоо.
 
Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён А.Рийкентэй БОАЖ-ын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов   
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй