Шууд Chart

“Сувилахуйн мөн чанар, сувилагчийн үнэ цэнийг сурталчлан таниулах” өдөрлөг боллоо

2023-03-31 13:20:55

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Сувилахуйн мөн чанар, сувилагчийн үнэ цэнийг сурталчлан таниулах” өдөрлөгийг зохион байгууллаа.

Сувилагч мэргэжлийн мөн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэр хүндийг өргөх, сувилагч мэргэжлээр суралцах суралцагчийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийг орон нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Сувилахуйн мөн чанар, сувилагчийн үнэ цэнийг сурталчлан таниулах” өдөрлөгийг 2023 оны 03-р сарын 22-24 өдрүүдэд Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдад зориулан зохион байгуулав. Нийт 14 сургуулийн 704 хүүхэд хамруулан сувилахуйн тусламж үйлчилгээг танилцуулах, сувилагч мэргэжлийн талаарх үзэл бодлоо чөлөөтэй ярилцлаа.

Тус өдөрлөгт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сумын эрүүл мэндийн төв, Эрдэнэт-Медикал эмнэлэг, Эрдэнэт клиник сувиллын  сувилахуйн багууд хамтран зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр :

  • Сувилахуйн ухааны үүсэл, хөгжил
  • Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн тусламж үйлчилгээний танилцуулга
  • Сувилагчийн тангараг
  • Сувилахуйн тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг хэрэглэгдхүүн, багаж тоног төхөөрөмж танилцуулах
  • Гардан үйлдэл хийлгэж мэдээлэл өгөх
  • Сэтгэл ханамжийн судалгаа бөглүүлэх
  • Эрүүл мэндийн зөвлөмж бүхий гарын авлага тараах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Сувилахуйн мөн чанар, сувилагчийн үнэ цэнийг сурталчлан таниулах” өдөрлөг боллоо   
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй