Шууд Chart

Константин Новоселов олимпиадад амжилттай оролцсон сурагчдын медалийн бүчин дээр гарын үсгээ зуржээ

2023-05-28 08:58:59

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочин 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналтан Константин Новоселов өчигдөр Соёлын төв өргөөнд "Ирээдүйн материал" сэдвээр лекц уншсан.

Тэрээр өнөөдөр үүрээр 06:20 цагт буцсан юм. Нобелийн шагналтны Монгол Улсад зочлох хөтөлбөрт тусгагдаагүй боловч тэрээр БШУ-ны сайдын хүсэлтийн дагуу урд шөнө олимпиадад амжилттай оролцсон сурагчдын медалийн бүчин дээр гарын үсгээ зурж үлдээлээ.
 
Ирээдүйд энэ сурагчдын дундаас олон олон Нобелийн шагналтан төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр хэлж байлаа.
 
 
 
 
Эх сурвалж: БШУЯ

Константин Новоселов олимпиадад амжилттай оролцсон сурагчдын медалийн бүчин дээр гарын үсгээ зуржээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй