Шууд Chart

“Монголын хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны ногоон шилжилт”-ийн талаар хэлэлцлээ

2023-05-30 16:44:38

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банктай хамтран “Монголын хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны ногоон шилжилт” сэдэвт семинарыг зохион байгуулав. 

Энэхүү семинарыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн Ахлах эдийн засагч Ситарамачандра Махиражу нар үг хэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлага, төлөөллүүд оролцсон юм. 

Монгол дахь ногоон хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны өөрчлөлтийн гол асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон шилжилтийн хэрэгцээ, ногоон шилжилт гэж юу болохыг тодорхойлох, Монгол Улсад ногоон хөдөө аж ахуй – хүнсний тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлэх гол асуудлууд болох бодлого, институтийн чадавх, технологи, инновац, санхүү, урамшуулал зэрэгт оролцогч талуудын анхаарлыг хандуулан, ач холбогдол өгч ажиллаж байна. 

Мөн Монгол Улсын тогтолцооны давуу болон сул талуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрыг хөдөө аж ахуй, хүнсний ногоон шилжилтийг сайжруулахад чиглүүлэх боломжуудыг тодруулах юм.

Семинар нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд дараах асуудлыг хөндөн хэлэлцлээ.

•    Ногоон гэж тооцохын тулд ногоон хөдөө аж ахуй, хүнсний салбар ямар байх хэрэгтэй вэ (дасан зохицох чадвар, нөлөөллийг бууруулах, байгаль орчны өөрчлөлт гэх мэт)?
•    Үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний түвшинд ногоон хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны шилжилт хийхэд голлох үүрэг гүйцэтгэх технологийн инновац, шинэчлэл нь юу байх вэ? 
•    Монгол Улс бүс нутгийн болон бусад орнуудаас ногоон хөдөө аж ахуй - хүнсний ногоон технологийн талаар юу сурч судлах боломжтой вэ?
•    Ногоон хөдөө аж ахуй – хүнсний шилжилтийг хийхэд ямар бодлогын болон институтийн чадавх / шинэчлэл хэрэгтэй вэ?
•    Ногоон хөдөө аж ахуй –хүнсний шилжилтийг хэрхэн санхүүжүүлэх вэ (хувийн хэвшил –хөдөө аж ахуйн бизнес, арилжааны банкнууд, цаг уурын өөрчлөлтийн санхүүжилт, орон нутгийн нийгэмлэгийг хөгжүүлэх санхүүжилт гэх мэт)

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

“Монголын хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны ногоон шилжилт”-ийн талаар хэлэлцлээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй