Шууд Chart

Түлэнхийн төвийн Хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулжээ

2023-05-31 10:02:38

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн нэг өрөөг “Монос хүнс” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж, тоглоомын өрөө болгон тохижуулснаа хүлээлгэж өглөө.

Хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулснаар тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа аав ээж, асран хамгаалагч нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэх, тоглож наадах, улмаар өвчний зовиур шаналал багасах зэргээр эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх таатай боломжийг бүрдүүлсэн тохитой орчинтой болж буй юм.

Түлэнхийн төвд жилд 1800-2000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн 75-80 хувь нь хүүхдүүд байдаг. Мөн цаашид нохойд хазуулах болон бусад гэмтлийн үеийн сэдэрсэн шархыг эмчлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тул дээрх тоо нэмэгдэх магадлалтай аж.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Монос хүнс” ХХК санаачлан нийт 18 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг хийсэн бөгөөд 2022 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг мөн сэргээн засварлаж өгсөн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Түлэнхийн төвийн Хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулжээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй