Шууд Chart

Хөвсгөл аймагт тарвага сэргээн нутагшууллаа

2023-06-06 10:51:46

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсны дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн “ТЭХ төв" ТББ-тай хамтран зохион байгуулав. Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажиллалаа.
 
 
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ба бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

Хөвсгөл аймагт тарвага сэргээн нутагшууллаа  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй