Шууд Chart

Хотын стандартыг мөрдүүлэхээр шалгалт хийж байна

2023-06-08 13:52:52

Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг таниулан сурталчлах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 580 гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.

Мөн барилгын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт явуулав. Тодруулбал, барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 192 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд хотын стандартыг хэрэгжүүлээгүй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Үүний дагуу барилгын чанарыг сайжруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 117 зөвлөмж, 66 албан мэдэгдэл 17 албан шаардлагыг хүргүүлэн, хугацаатай үүрэг өгчээ.


Хотын стандартыг мөрдүүлэхээр шалгалт хийж байна  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй