Шууд Chart

Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна

2023-06-09 15:38:46

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж, халдваргүйтгэх ажлыг тавдугаар сарын 12-ноос эхлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд 317 автобусны буудалд хөөстэй угаалгыг хийсэн байна. Мөн Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Хүнсний 20, Багшийн дээд, Сансрын туннелийн нүхэн гарц, орон сууцны хороолол дундах ил задгай хог хаягдлаас үүссэн бохирдолтой талбай, хогийн цэгүүдийг хөөстэй угааж, халдваргүйтгэжээ.

Хотын хэмжээнд 624,534 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээс өнөөдрийн байдлаар 385,600 ам метр гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.

Энэ ажлыг үр дүнтэй байлгахын тулд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна.


Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй