Шууд Chart

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2023-06-09 15:41:35

УБЗАА-наас урамшуулал олгон ажиллуулж байгаа иргэдийн бүлэг 120 ажилтантай. Тус бүлэг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллах юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүс, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн 139 байршлын 7.3 сая ам метр талбайн 311.8 тонн ил задгай хог, хаягдлыг цэвэрлэсэн. Энэ цэвэрлэгээг хотын иргэдийн амарч зугаалдаг болон голын дагуух ай сав газрууд, нийтийн эзэмшлийн үерийн далан суваг, шуудуу зэрэг газруудад хийж байна.

Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй,эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.


Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-09 17:10
Wowgui Hoggui bolno gedeg mash ih energy.

Бидэнтэй нэгдээрэй