Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн дөрвөн жил нийт 13 км талбайд ойн зурвас байгуулж, 4200 га буюу 236 км-тэй тэнцэхүйц талбайг хашаажуулжээ.
Үүний зэрэгцээ улиас, хайлаас, нарс зэрэг 250 мянган мод бүхий мод үржүүлгийн аж ахуй байгуулж, хөрсөө хамгаалах ажилд цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулж байна.
Тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулснаар:
-Хөрсөө хамгаалах
-Сүрлэн хучлага үүсгэж хөрсний чийгийг хамгаалах
-Хөрсний үржил шимийг сайжруулах
-Ингэснээр уринш боловсруулах талбайн хэмжээг бууруулж
-Сүүлийн 5 жилд нэг га-гаас 25-30 центнер ургаж хураан авч
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлжээ.




Эх сурвалж: ХХААХҮЯ
| Тариаланч Ч.Пэрэнлэй ойн зурвас байгуулж, талбайгаа хашаажуулах ажлаараа үлгэрлэж байна | ||
| Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.