Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Зүүн Азийн бүсийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн “DRONECON 2026” олон улсын тэмцээний финалын шатны өрсөлдөөн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн тамирчин Г.Тэнтэргэл амжилттай оролцож, олон улсын тавцанд ур чадвараа сорин МӨНГӨН медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ.
Г.Тэнтэргэлийн хувьд “DRONECON 2026” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргаж, шагналт байрт шалгарснаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Улмаар Зүүн Азийн бүсийн шилдэг оролцогчидтой өрсөлдөн ур чадвар, мэдлэг, техник сэтгэлгээгээрээ онцгойрон мөнгөн медалийн эзэн боллоо.
Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй орон нутагт хэрэгжиж буй дижитал ур чадвар, дроны технологийн сургалт, бэлтгэлийн ажлын бодит үр дүн болж байна.
Өсвөрийн “ХУРДАН” клуб нь хүүхэд, залуучуудыг дроны технологи, кодчилол, инженерчлэл, хиймэл оюун ухааны чиглэлээр хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд клубийн гишүүд ийнхүү үндэсний болон олон улсын түвшний тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын дижитал ирээдүйн хүний нөөц болон төлөвшиж байна.
| Дархан-Уул аймгийн өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл “DRONECON 2026” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.