Шууд Chart

Монголбанк инфляци бууруулах арга хэмжээ авлаа

2014-08-01 13:26:43

Улсын хэмжээнд инфляци 14,6 хувьтай байгаа бол Улаанбаатар хотод  15,1 хувьтай байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүлч гэхэд инфляци 10 хувь руу дөхөж очно гэлээ. Учир нь өчигдөрөөс Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1,5 хувиар нэмж 12 хувь болгосон. Энэ шийдвэр нь инфляцийг бууруулахын тулд авч байгаа нэг арга хэмжээ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал онцоллоо.
 
Энэ оны эхний хагас жилийн статистикаас харахад иргэдийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж махнаас бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт харьцангуй буурчээ. Харин хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт давамгайлах хандлагатай байгаа юм. Нэмж дуулгахад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатарын хэмжээнд 12.3 хувьтай гарч байсан юм.
 

Монголбанк инфляци бууруулах арга хэмжээ авлаа   
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй